Солонгосоос ус соруулах помптой гал унтраах 100 машин өгч, хүний нөөцийг чадавхжуулахад туслахаар болов

2023-08-16 10:451min0
j7n2v6_F3jYssIWoAABMeo_x974

Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Хён Ги тэргүүтэй төлөөлөгчид Монголд ажиллаж байна.

Өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэдэнтэй уулзжээ.

Энэ талаараа тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард Сөүл хотод айлчилсан ажлын үр дүн гарч байна. Тодруулбал Сөүл хотоос ус соруулах помптой гал унтраах 100 ширхэг машин өгөхөөр болж, цаашид нийслэлийн хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаар боллоо” хэмээн цахим хуудастаа бичсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй