Тус улсад төрөлт өнгөрсөн онд нэг хувьтай байсан
Сүүлийн 60 гаруй жилд анх удаа огцом буурав
БНСУ, Тайвань, Хонконг, Сингапур зэрэг улсад мөн төрөлт бага хувьтай байна
БНХАУ-д төрөлт өнгөрсөн онд нэг хувьтай байсан нь хамгийн доод үзүүлэлт болоод байна. Энэ нь 100 саяас дээш хүн амтай улсуудын дундах хамгийн бага төрөлтийн хувь болж байгаа аж.
Өнгөрсөн онд тус улсын төрөлтийн хувь сүүлийн 60 гаруй жилд анх удаа огцом буурсан юм. Улмаар Хятад улс төрөлтийг дэмжихээр мөнгөн тэтгэмж, хүүхэд асрах дэд бүтцийг сайжруулах зэрэг арга хэмжээ аван ажиллаж байна.
Хүүхэд асаргаанд их мөнгө зарцуулдаг, карьераа орхих шаардлагатай болдог зэрэг шалтгаанаар Хятад эмэгтэйчүүд хүүхэд гаргахаас татгалздаг аж. Хятад улсаас гадна төрөлтийн хувь буурч буй БНСУ, Тайвань, Хонконг, Сингапур зэрэг улсууд байна.
Эх сурвалж: Ройтерс