Хэнтий аймгийн эрчим хүчийг хязгаарлав

2017-08-15 14:431min0
HENTII

Наймдугаар сарын 13-17-ны хооронд Хэнтий аймгийн эрчим хүчийг өглөөний 05 цагаас оройн 20 цаг хүртэл хязгаарлахаар болжээ. Баянмөнх-Өндөрхаан 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл устгах засвар хийж байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ.

Баянмөнх-Өндөрхааны 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 1997 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, жилд дунджаар 518.4 сая төгрөгийн их засварын ажил хийгддэг юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй