Энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 252,948,005 төгрөгийн үнийн дүн бүхий 725,380 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Үүнээс Дархан гурил тэжээл ХК (DAR +14.95%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +14.66%), Шивээ овоо ХК (SHV +12.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -4.77%), Хөх ган ХК (HGN -4.27%), УБ-БҮК ХК (BUK -3.07%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,935 ширхэг нэгж эрх 5,262,441 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 258,210,446 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.36% хувиар буурч, 36,899.16 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,996,506,058,262 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.