Аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах болно

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлд:
- Улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох зохицуулалтыг нарийвчлан тусгах
- Аймгийн тэгш ойн баяр наадамд 256 хүртэлх тооны бөх барилдаж болох эрх зүйн орчныг бүрдүүлэх
- Аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах шаардлагыг тусгах
- Цэргийн наадамд цол олгох эрх зүйн орчныг аймгийн наадамд цол олгохтой адилтгах зохицуулалт хийх зэргийг тусгажээ.