ГССҮТ “Гавал тархины гэмтлийн дурангийн мэс засал”-ыг амжилттай нэвтрүүллээ

2022-11-08 17:031min0
314927601_866763521146686_7161761632572618519_n
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл энэ удаад тус эмнэлгийн Гавал тархины гэмтлийн тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, их эмч Ж.Төгөлдөр, Б.Лхамсүрэн, Г.Ариунболд нарын мэс заслын баг Монголд анх удаа “Suction bovie” багажийн тусламжтайгаар гавал тархины хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчийн гавал тархины хатуу хальсан доорх цусан хурааг дурангийн аргаар авах мэс заслыг амжилттай хийж нэвтрүүллээ.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс заслыг нутагшуулснаар өвчтний биед хөнөөл багатай, жижиг зүслэгтэй, гавлын ясны дутмагшил бага үүсэх, хөдөлмөрийн чадвар алдалт бага зэрэг олон ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй