“Мөнгөн мод – 2021” наадмын тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, соёлын тэргүүний ажилтан М.Батболдын бүтээл “Гэм зэм” сэтгэлзүйн постдрамын жүжиг үзэгчдийн хүсэлтээр хоёр удаа дахин тоглохоор болжээ.
Тодруулбал, “Гэм зэм” постдрам 2022 оны 6 дугаар сарын 9, 10 нд 19:00 цагт Соёлын төв өргөөнд дахин тоглох юм байна.
“Фауст” постдрамын жүжгийг монголын үзэгчдэд хүргэж, үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Мягмарнарангийн Батболдын “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжиг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард “Орфей” театрт дахин тоглогдож байсан билээ.