Хилийн цэргийн 0131 дүгээр анги Өмнөговь аймгийн “Дэгжих говь” авто сургуультай хамтран 2022 оны I ээлжинд цэргийн албанд татагдсан хугацаат цэргийн алба хаагчдад жолоодох эрхийн “А” ангиллын сургалт зохион байгуулжээ.
Учир нь Говийн бүсийн хилийн манааны үндсэн уналга нь мотоцикл аж. Тиймээс дээрх сургалтыг шинэ дайчдын анхан шатны сургалтын хугацаанд явуулжээ.
Ийн дээрх хугацаат цэргийн алба хаагчид алба хаахын зэрэгцээ жолоодох эрхийн үнэмлэхтэй болж байна. Цэргийн алба хааж буй залуус амьдралд хэрэгтэй чадварыг давхар эзэмшиж байгаа юм.