Монгол Ардын нам, Фридрих Эбертийн сантай хамтран намын гишүүн, нийгмийн манлайлагч эмэгтэйчүүдэд зориулсан “Эмэгтэй улс төрчийн сургалт”-ыг 2022 оны 6 дугаар сарын 06-11 ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад аймаг, нийслэлээс нийгмийн бүхий л салбарт манлайлагч 50 эмэгтэй хамрагдаж, хүний эрх, шударга ёс, нийгмийн хариуцлага, гадаад харилцааны бодлого, гэр бүлийн хүчирхийлэл, хувь хүний хөгжлийн болон бусад олон салбарын мэдлэг хуримтлуулж, мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хувцаалцан бодлого боловсруулна.

Монгол Ардын нам Монголын улс төрд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг тогтвортой нэмэгдүүлэх, бүхий л салбарт хүний эрх, эмэгтэйчүүдийн оролцоо, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн цуврал сургалтуудыг цаашид тогтмол зохион байгуулна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн