Сэлэнгэ аймгийн Сайхан суманд долоон сартай нярай аргамжаатай моринд өшиглүүлж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Хэргийн талаар тодруулбал, зургадугаар сарын 5-ны өдөр 08:10 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Эрүүл мэндийн төвд долоон сартай нярай нас барсан байдалтай хүргэгдэж ирлээ гэх дуудлага бүртгэгдсэн байна. Учир нь эцэг, эхийн хараа хяналт сул байснаас үүдэж гэрийнхээ ойролцоо байсан нярай моринд өшиглүүлжээ. Нярайг яаралтай сумын эмнэлэгт хүргэсэн боловч бэртлээ дааж чадаагүй байна. Урьдчилсан байдлаар тархиндаа хүнд гэмтсэний улмаас нас барсан гэж эх сурвалж мэдээллээ. Эл хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.