Түймэр унтраахаар явсан сумын машин осолдож, таван хүн гэмтжээ

2017-07-31 12:261min0
Авто осол

Булган аймагт гарсан түймрийг бүрэн унтраахаар явсан  Гурван булаг сумын Засаг даргын Тамгын газрын  таван ажилтан  УАЗ фермер машинтай осолджээ.

Тэднийг ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа  юм байна. Одоогоор  хоёр хүний биеийн байдал хүнд, гурав нь хөнгөн гэмтэл авчээ.

Осолдсон иргэд  аймгийн Устын амны цурманд асч байгаа түймрийг унтраахаар явсан аж. Тус газарт Онцгой байдлын газрын гал түмэр унтраах, аврах 20-р ангийн Б.Ганзоригоор ахлуулсан 12 албан хаагч, Рашаант сумын байгаль орчны байцаагч Б.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан 22, Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулганаар ахлуулсан 19 хүн, Улаанбаатар хотын МУИС-ийн 13 оюутан, нийт 66 хүн, найман машинтай ажиллаж буй юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй