Ирэх амралтын өдөр буюу энэ сарын 5-нд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадам болох өдөр тасалбарыг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн удирдлагууд болон Гандантэгчилэн хийд хамтран мэдээлэл хийв.
Гурав дахь жилдээ тэмдэглэх гэж буй энэ наадам өглөө 11:00 цагт эхлэх бөгөөд хурал номын зан үйл болон, хурдан морь, хүчит бөхийн барилдаанаар таван өдөр үргэлжлэх бөгөөд 4000 гаруй жуулчин үзнэ гэсэн тооцоо гарчээ.