Залуучууд үзэл бодолоо илэрхийлэн талбай дээр тайван жагсаал хийлээ. Жагсаал цуглаан дунд ажлаасаа чөлөө авч , оюутнууд маань дүрэмт хувцастайгаа ирж, мөн нялх үрсээ дагуулан ирсэн эцэг эхчүүд цөөнгүй харагдана .
Тэд “Монголд өнөөдөр ажиллаж амьдрахад цалин мөнгө үнэхээр хүрэлцэхгүй байна. Ямар учраас энэ их үнийн өсөлт бий болоод байгааг ойлгохгүй байна , эрүүл хоол хүнс хэрэглэж чадахаа байлаа , ирээдүйн үр хойч үе болох үр хүүхэд , дүү нараа сайхан нийгэмд үлдээмээр , өөрсдөө ч сайн сайхан нийгэмд амьдрах хүсэлтэйгээр үзэл бодлоо илэрхийлээд байна.