Өнөөдөр Сүхбаатарын талбайд залуус хэний ч уриалга, санаачлага үл автан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээр цуглажээ. Тэд үнийн өсөлт, улс төрчдийн амьдарлаас хол тасарсан байр суурь гэх мэт олон асуудлыг шүүмжилж байна. Эрх баригчдийн хэлсэн “Иргэд хэмнэх хэрэгтэй байнай” гэсэн үгийн эсрэг “Өөрсдөө хэмнэ” хэмээн дуу нэгтэйгээр жагсаж байна.