Төв талбайд цугласан олон зуун залуус ямар нэгэн улс төрийн хүчин, тэдгээрийн нэр бүхий этгээдүүсээ үл хамааран органик жагсаал зохион байгуулж байна. Энэ үеэр ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар Хөгжлийн банкны асуудал болоод улс төрчдийн зураг бүхий лоозон барьж жагсаалд оролцож байна. Харин жагсаж байгаа зарим залуус Б.Жагарыг хөөжээ. Залуусын жагсаалын улс төрийн асуудалтайгаа хутган, тэднийг харлуулж, төлбөртэй жагсаал мэтээр хардлагад өртүүлж байна хэмээв.