Манай орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай байна. Дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо.км байна.
Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх голын сав газруудын 65-85 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.31 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Идэр, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 20-40 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.27 шоо.км байна.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.