Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Израилийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, нөхцөл байдлыг шийдвэрлэх боломжтой газар гэж нэрлэв.
Бямба гаригт Киевт гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ “Бид Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетттэй ярилцлаа. Би түүнд Путинтай Украин, Орос эсвэл Беларусьт уулзах нь зөв сонголт биш. Бүтээмжгүй, буруу шийдвэр гэж үзэж байгаагаа ч хэлсэн. Энэ бол бидний ойлголцолд хүрч, дайныг зогсоож чадах газар биш. Би зөвхөн техникийн уулзалтын тухай биш, удирдагчдын уулзалтын тухай ярьж байна. Израиль, тэр дундаа Иерусалим уулзалт хийж болох газар гэж бодож байна” хэмээн хэлжээ.
Украин, Оросын энх тайвны асуудлыг зохицуулахад, зуучлах тал дээр Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт нааштай хандаж байгааг тэр мөн нэмж хэлсэн байна. Тэрбээр мөн Израйль Украины аюулгүй байдлын баталгааны нэг байх ёстой хэмээн мэдэгджээ.
1 comment
Тэнэг алиалагч юу ч сэдэж мэднэ. Битгий уулз Ерөнхийлөгч Путин