Орос, Украины төлөөлөгчид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ, энэ удаа хэлэлцээр видео хэлбэрээр явагдана ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Бямба гарагт Интерфакс агентлагт мэдэгджээ.
Дмитрий Песков “Тийм ээ, хэлэлцээр видео форматаар үргэлжилнэ, хэлэлцээрийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахална. Одоохондоо бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байна” гэжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба өмнө нь Владимир Путин Францын Ерөнхийлөгч болон ХБНГУ-ын канцлер нартай утсаар ярихдаа “Орос, Украины төлөөлөгчдийн хооронд болох видео форматаар болсон хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй ярьсан” тухай мэдээлжээ.
Энэ нь Беларусийн нутаг дэвсгэрт болсон Орос, Украины төлөөлөгчдийн гурван удаагийн уулзалт, хэлэлцээрийн үргэлжлэл болно гэдгийг мөн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна.
Орос, Украины эхний хэлэлцээр хоёрдугаар сарын 28-нд Беларусийн Гомель мужид, хоёр дахь хэлэлцээр Брест мужид гуравдугаар сарын 3-нд, сүүлийн хэлэлцээр гуравдугаар сарын 7-нд болсон байгаа.
ОХУ-ыг Ерөнхийлөгчийн туслах, Соёлын сайд асан Владимир Мединский тэргүүлж, Батлан хамгаалахын дэд сайд, Гадаад хэргийн сайд Александр Фомин, Андрей Руденко, Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкий, Беларусь дахь ОХУ-ын Элчин сайд Борис Грызлов хэлэлцээр хийсэн бол,
Украины талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк, Давид Арахамия, Украины төлөөлөгчдийн тэргүүн дэд дарга, Холбооны асуудал эрхэлсэн хэсгийн төлөөлөгчид оролцож байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX