Гадаад харилцааны яам ямар ч зорилгоор Украин руу зорчихгүй байхыг анхааруулав

Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад зорчих нь амь насны өндөр эрсдэлтэй. Иймд ямар ч зорилгоор Украин Улсад зорчихгүй байхыг Монгол Улсын нийт иргэддээ Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.