Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.17/ хуралдаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг багаар нь чөлөөллөө.
Түүнийг агаарын бохирдолтой тэмцэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй, мэргэжлийн байгууллагуудаа чиг үүргээр хангаж чадаагүй хэмээн ийнхүү хариуцлага тооцжээ. Тэрбээр Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооны дарга хэрнээ Н.Уртнасан нэг ч удаа хурлаа хийгээгүйн дээр өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан албаны бусад хүмүүсийн хамт айлын гэрт “нэгжлэг” хийсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм.
Түүний ажлыг ХХААХҮ-ийн З.Мэндсайхан түр орлон гүйцэтгэх юм байна.
Мөн нийслэлийн зарим албан хаагчдад арга хэмжээ авахыг Улаанбаатарын хотын захирагч Д.Сумъяабазарт анхааруулжээ.
1 comment
Одоо ч утаа арилах байхоо.