А.Гансүх ЕТГ-ын дарга болно гэв үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар 50.61 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга маргааш тангараг өргөнө. Үүний дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгц хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга томилогддог. Энэ албан тушаалд А.Гансүх томилогдох гэнэ гэсэн яриа АН дотор тарсан тухай мэдээг мэдээллийн сувгууд дамжуулж байна.
А.Гансүх нь Х.Баттулгатай хамт шинэ төмөр зам төслийн хэргээр шалгагдаж байсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хэрэг нь шүүх, прокурор дамжин хэлэлцэгдсэн хуучин Зам тээврийн сайдаар ажиллаж байсан нэгэн гэдгийг монголчууд мэднэ.