Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээнд Монголын эрэгтэй бөх Ё.Басхүү 66 килограммд барилдаж байна.
Д.Минкоугийн тухайд манай улсын Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг зэрэг тамирчдыг ялж байсан юм. Харин Ё.Басхүүгийн хувьд өмнө нь Д.Минкоутэй нэг таарч ялсан бөгөөд энэ удаад ч тактикийн барилдаан хийсээр гурван удаа торгуулж, ялалт байгууллаа.
Удахгүй Ё.Басхүү хагас шигшээд үлдэхийн төлөө Японы жүдоч, дэлхийн хошой аварга Хифүми Абэтэй барилдах юм. Манай бөх өмнө нь Хифүми Абэ хоёр таарч, хоёуланд нь ялагдаж байсан гэж МҮОХ-ноос мэдээллээ.