Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн газрын ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Ахлах статистикч М.Оюунжаргал танилцууллаа.
Мөнгөний нийлүүлэлт 2021 оны зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 28 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6 их наяд төгрөгөөр өсжээ. Уг өсөлтөд
- Төгрөгийн харилцах 2 их наяд төгрөгөөр
- Төгрөгийн хадгаламж 4 их наяд төгрөгөөр өссөн нь голлож нөлөөлсөн гэдгийг хэлэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “ААН байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 19 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр өсчээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.5 их наяд төгрөг нь иргэдэд хамааралтай. Харин хэвийн зээлийн өрийн үлдэг зургадугаар сарын эцэст 16 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өссөн. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 183 тэрбум төгрөгөөр өссөн.
Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 6.4 их наяд төгрөг бол нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ нь 7.5 их наяд төгрөг болсон байна.
Нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум төгрөг буюу 51.3%-аар буурсан” гэв.
Татварын нийт орлого 2021 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээ 5.6 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.