Цар тахал гэдэг найдвар багатай зүйл. Үүнийг зөвхөн сонгуультай л зүйрлэж болно. Өөрөөр хэлбэл үр дүн нь хэн санал өгч байгаагаас бус, хэн тоолж байгаагаас шалтгаалдаг гэсэн үг. Цар тахал үүнтэй яг адилхан. Бас л хэн, яаж тоолохоос шалтгаалдаг байна.
2009 ондоо эргэн очъё. «Гахайн ханиад» (H1N1) хэмээх аймшигт өвчнийг санаж байна уу. Бас л хүмүүс тусгаарлагдаж, амны хаалт, бээлий өмсөж байсан шүү дээ. Гэвч энэ удаагийнх шиг дуулиан шуугиан тарилгүй намжсан. 2002 оны шувууны ханиад, 2003 оны а хэлбэрийн уушгины хатгалгаа, 2009 оны гахайн ханиад, 2013 оны Эбола гээд олон ч цар тахал өнөөгийнх шиг олон хүн амыг хамарч, айдас хүйдэст автуулж байгаагүй.
Энэ дундаас 2009 онд үнэхээр аймшигтай өвчин гарч байсныг одоо интернэтээс олоод мэдэж болно.
Тухайлбал, 2009–2010 онд гахайн ханиадаар АНУ-д 60,8 сая хүн өвчилжээ. Харьцуулахад 2020 онд коронавирусээр тус улсад одоогоор 12 сая л хүн өвчлөөд байна. Гэтэл тухайн үед үүн шиг сандралд автаж байсангүй, бүгд л тайван байсан нь өглөөнөөс орой болтол өвчлөгсдийн мэдээллийг гаргаж байгаагүйтэй холбоотой.
Оросын Википедиягаас харвал 221000 тохиолдол гарч, 1900 нь нас барсан гэжээ. Английн Википедияд 491000 тохиолдол гарч 18500 нас баралт бүртгэсэн гэсэн бол АНУ-ын Өвчний хяналтын төв 60,8 сая сая тохиолдол гарч, 12500 хүн нас барсан гэжээ.
Оросын хэвлэлүүдэд энэ онд бичихдээ 2009 онд 575000 хүн нас барсан гэжээ. Харин Америкийн халдварт өвчний төв 2009 онд дэлхий нийтэд 1,4 тэрбум тохиолдол гарсан гэсэн нь COVID-19-ийнхээс 25 дахин өндөр тоо юм.
Эх сурвалж: zen.yandex.ru