ЖДҮХС-гаас 2020 онд зээл авах хүсэлт илгээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн төслийг сонгон шалгаруулах хорооны хурал өнөөдөр цахимаар эхэллээ.
ЖДҮХС-гаас олгох зээлийн эхний шатны сонгон шалгаруулалт өнгөрсөн долоодугаар сард болсон юм. Энэ жил нийт 1,579 төсөл, 239 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Гэвч тус сангаас 18 орчим тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой байгаа аж.
Төсөл сонгон шалгаруулалт 4 үе шаттай явагджээ. Үүнээс эхний шатанд нийт хүсэлт ирүүлсэн 1,579 төслөөс хоёрдугаар шатанд 400 орчим аж ахуйн нэгж тэнцсэн байна.
Гуравдугаар шатны шалгаруулалтаар ЖДҮ хөгжүүлэх агентлагаас газар дээрх нарийвчилсан үнэлгээ хийснээр хамгийн өндөр оноо авсан 250 гаруй аж ахуйн нэгж тэнцжээ. Эдгээр аж ахуйн нэгж энэхүү хурлаар төслүүдээ танилцуулж, хамгаалах юм байна.
Л.Баяр