Монгол инженерүүд анх удаа вагон угсарлаа

2017-06-11 12:441min0
image036

Монгол инженерүүд анх удаа 72 тонн даацтай таван вагон угсарч тээвэрлэлтэнд гаргажээ. Энэхүү ачааны вагоны нээлтийн ажиллагаа Зүүн хараа дахь засварын депод болсон байна.

Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар манайд угсарсан вагон нь эдийн засгийн хувьд харьцангуй хямд өртгөөр буюу 120 сая төгрөгөөр бүтсэн бөгөөд 30-32 жил ашиглах боломжтой аж.

Манай улсад импортолж буй ОХУ, Хятадын ачааны вагоныг 80-100 мянган ам.доллараар оруулж ирдэг. Ашиглалтын хугацаа нь 20-25 жил юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй