Хятад, Монголын Ганц боомтын орчим шувууны H7N9 верусээр хүн өвчилжээ.Өвөр Монголын өөртөө Баяннуур аймагт байрлах энэ боомт нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам иргэдэд сэрэмжлүүлж дараах зөвлөмжийг гаргасан байна.
1.Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх
- Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй байх;
- Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх
- Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх
5.Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх
6.Гол, булаг, шандны түүхий усыг уухгүй байх, гарыг тогтмол савандаж угаах;
7. Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй аж.