Дархан сумын 10 дугаар багийн иргэн Ч.Сутайхайрхан, Ё.Тунгалаг нар гурван ихэр хүүхдээ өлгийдөн аваад байна. Өнгөрсөн сарын 5-нд ихрүүдийн ээж Ё.Тунгалаг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амаржих тасагт хоёр охин нэг хүү төрүүлсэн байна.
Ууган хүү С.Орчлон нь гуравдугаар ангийн сурагч гэнэ. Дөврөн хүүхдийн ээж аав болсон тэдний гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.