“Приус 20” маркийн автомашины осолдсон хэргийг шалгаж байна

2017-06-02 14:17
Pruss

Хан-Уул дүүргийн  “Сод Монгол” ШТС-ын орчимд “Приус 20” маркийн автомашин дээшээ харсан байдалтай осолдсон хэрэг өнөө өглөө 11:00 цагт гарчээ. Ослоор хүний амь нас эрсдээгүй байна.

Замын цагдаагийн газар ослын шалтгааныг тодруулхаар шалгаж байгаа аж. Осолдсон машин нь өөр машинтай мөргөлдөөгүй, харин гэнэт замаас гарч осолдсон гэх мэдээлэл байгаа юм.