Амиа хорлохоор завдсан иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өглөө

2017-05-29 10:471min0
амиа хорлолт

Өнөө өглөө 06:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг буюу  Өнөр хорооллын VIII байрны дээврээс нэг иргэн амиа хорлохоор завдсан байна. Түүний энэ үйлдлийг харсан иргэд холбогдох албаны хүмүүст яаралтай дуудлага өгчээ.

Энэ дагуу Онцгой байдлын аврагчид тухайн иргэнийг хоёр цаг гаруй тайвшруулсаны эцэст ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч амь насыг нь аварсан аж. Тэрбээр тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй