Нийгэмд олон төрлийн асуудал бий. Асуудал бүргарц, шийдэлтэй. Салбар бүрийн асуудлыг хөндөж, манлайлагчдын сонирхолтой гарц, шийдлийгөгүүлдэг “Leader ships forum” энэ удаа нийгмийнасуудлыг хөндөж “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхланг урилаа. Түүнийг хүүхэд хамгааллын “Ид шидийн орон” цогцолбор төвийг санаачлан нийслэлийналслагдсан цэг Баянхошуун дахь гэр хорооллындунд босгож буйгаар нь олон нийт мэднэ.
НИЙГЭМ СЭТГЭЦИЙН ӨВЧИНД ӨРТӨЖ ЭХЭЛСЭН
Нийгмийн аюул хэнийг ч тойрдоггүй. Та бид хотын Азэрэглэлд сууж байна. Нүхэн гарц руу яваад ороход оронгэргүй хүүхэд, замын урд талд биеэ үнэлдэг бүсгүйчүүд, дэргэд нь архичид байж л байна. Хүнийг хөнөөхөд чбэлэн хүмүүс байна. Энэ бол бидний нийгэм. 1990 ондхаягдсан хүүхдүүдийн үе өнөөдөр гарч ирлээ. Тэд одоо 27, 28 настай болчихсон. Хүнд хэлбэрийн гэмт хэрэгтэдний зүгээс үйлдэгдэх байдал зонхилж эхлээд байна.
Учир нь Монгол Улс 1990 онд хүүхдүүдээ ямар ч хайр, халамжгүйгээр хөсөр хаяснаас болж өнөөдөр нийгэмдээрх үр дүн нь тэднээр илэрч байна. Өнөөдөр чялгаагүй маш олон хүүхэд хүчирхийлэл дунд, хогийн цэгдээр, гудамжинд, Туулын бургасанд унтаж байна. Монгол Улс 20 жилийн дараа ч сургамж аваагүй, хүүхдүүдээ тоохгүй хэвээр байна.
Эдгээр хүүхэд бидний хүүхэдтэй цуг л өсч торнино, нэг гудамжаар явж, нэг автобусандсууна. Хараа хяналтгүй хүүхдүүд аймшигтай хүн болж өсвөл таны хүүхдэд ч тэр аймшиг ирнэ. Аминч үзэл талаас харсан ч хүн хувиа хичээхийн тулд сайн хүн байх хэрэгтэй. Түүнээс биш Зайсанд очиж амьдарлаа гээдхамгаалагдаж байгаа зүйл ерөөс байхгүй.
Сүүлийн үед томоохон хэргүүд гарч, нийгэм сэтгэцийн өвчинд өртөж эхэлж байна. Хүүхдийг хаздаг, заазуурддагхэрэг. Хамгийн сүүлд гурван хүүхэд аавынхаа гарт амиа алдлаа. Энэ бол энгийн сэтгэхүйгээр гарч ирэхгүй. Үүнээс бид тухайн хүнийг харгис алуурчин гэж харж байгаагийн нөгөө талд нийгэм яагаад гурван хүүхдээ алах хэмжээнд хүргэв, тэр хүн ямар нийгэм, гэр бүлд өсөв, яагаад 18 настай хүүхэд хүний толгойг тасдах сэтгэхүйтэй болов, тэд багадаа ямар амьдрал туулав гээд нийгмийг давхар судлах хэрэгтэй болж байгаа юм.
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ БОЛ ХАНДЛАГЫН ТЭМЦЭЛ
Манайд үчирхийллийг зогсоох хууль эрх зүйн орчин сайжирсан. Үүнтэй бид маргаж болохгүй. Өмнө нь хүмүүс “Нохойд барих модгүй” гээд хуульгүйг хэлдэг байсан бол Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуультайболчихлоо. Гэсэн ч хүчирхийлэл буурахгүй байна. Дээрээс нь сүүлийн нэг, хоёр жилийн эдийн засгийн хямралыгдагаад дундаж давхарга байхгүй болж байна. Ядуу давхаргынхан нэмэгдэж, түүнийг дагаад архидалт өсч байна.
Архидалт ихэснэ гэдэг гэр бүлийн хүчирхийлэл гаарч байгаагийн илэрхийлэл. Үүн дээрээс нэг зүйлийг хараххэрэгтэй. 20 жилийн турш хүүхдээ, эхнэрээ зодсон зуршилтай хүмүүс байдаг. Тухайн хүний үйлдэл нь сүүлдээзуршил болоод хувирчихаж байгаа юм. Нэг хууль батлагдаад тэр хүний муу зуршил алга болно гэж байдаггүй.
Маш хэцүү асуудал. Харин ч шоронд явах хүмүүсийн тоо нэмэгддэг. Өнчин хүүхдүүд ч тэр хэрээр олон болно. Үүнийг зогсоохын тулд бид хандалгын өөрчлөлт гэдэг зүйл дээр маш сайн ажиллах ёстой. Мэдээж нэг хүн очоодлекц уншаад, бэлэг, хувцас өгөөд нэг удаагийн үйлдлээр үгүй болдог зүйл биш. Тэнд нь хоёр, гурван жил амьдардаг, хажуунаас нь нөлөөлөл үзүүлэх маягаар тэр хүмүүстэй ул суурьтай хамтарч ажилладаг байх ёстой.
Хүчирхийллийн эсрэг тэмцэл бол хандлагын тэмцэл. Өнөөдөр гурван хүүхдийг хөнөөсөн хэрэгтнийг нь шорондхийлээ гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Урьдчилан сэргийлэх, нөлөөлөх ажлууд маш их хийгдэх ёстой. Харамсалтай нь үүнийг бид холын зайнаас хийгээд байна.
Зарим нь сошиал орчинд бичиж байна. Хамгийнойртож байгаа нь архинаас гаргах АА цуглаанд нэг лектор очоод дээд тал нь гурван цаг ярьчихаад буцаадявчихдаг. Нөгөө хүн яг тэндээ үлдэнэ. Лектор долоо хоног бүр очих уу, үгүй. Хүний олон арван жил үүссэнзуршил, хандлагыг өөрчлөхийн тулд нэлээд удаан хугацаа шаардана.
ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГУДАМЖИНД НҮЦГЭН ГҮЙЖ ЯВАА ХҮҮГ ГЭРТЭЭ АВААЧААД, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ХҮН ХЭР ОЛОН БЭ
“Лантуун дохио” төрийн бус байгууллагын хувьд өнгөрсөн таван жилийн хугацаанд 30 гаруй мянган хүнднөлөөлөл, урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэх үйл ажиллагаа явуулсан байдаг. 26 томоохон төслийгхэрэгжүүлсэн. Хүн худалдаалахын эсрэг үйл ажиллагаа маань үргэлжилж байгаа. Энэ нь гэрч, хохирогчтойхолбоотой асуудал учраас ил тод мэдээлэх боломжгүй.
Харин хүүхэд рүү чиглэсэн сайн үйлсийн ажлуудыг хүмүүссайн мэддэг. Хүүхэд хамгаалах баатрыг “Лантуун хүү”-гээр төлөөлүүлж, үүнийхээ дагуу комик номууд гаргасан. Гар утасны аппликейшн, хүүхдийн эрхийн талаарх нэвтрүүлэг гээд мэдээлэл өгөх ажиллагааг сайн хийсэн. Энэбол төрийн бус байгууллагын хийж чадах хамгийн том ажил. Урьдчилан сэргийлэх ажил ТББ–тай хамийн иххамаатай.
Хүнд барьсан загас өгөх биш, загас барьж өгөхийг заах нь чухал гэдгээр бидний зүгээс хийсэн хүмүүстүлдэцтэй ажил олон бий. Оёдлын машин бэлэглэсэн өрх, хараа хяналтгүй өссөн хүүхдүүдэд гутлын цехбайгуулахад нь тусалж, өнөөх нь өргөжөөд тэдний амьдралд үр нөлөө өгсөөр байна.
Гэвч дээр өгүүлснээр нийгмийг цочроосон аймшигтай хэргүүд гарсаар байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, очихгазаргүй, нөхөр нь алчих гээд байгаа эмэгтэйчүүдийг хэн хүлээж авах вэ. Өвлийн хүйтэнд гудамжинд чармайнүцгэн гүйж яваа хүүг гэртээ аваачаад, тусламж үзүүлэх хүн хэр олон бэ.
Бид энэ мэдээллийг сошиал орчиндзүгээр л цааш түгээгээд лайк дараад өнгөрөхөөс биш шийдэл нь байхгүй байсан. Одоо бол бид хүүхэдхамгааллын том гарцыг олж харсан. Энэ бол хүүхэд хамгаалал, хөгжлийн “Ид шидийн орон” цогцолбор төв юм.
МОНГОЛД ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОНО
БЛИЦ:
Мэргэжил:
БНХАУ–ын Бээжин хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагынмэргэжлээр төгссөн.
Хобби:
Кофе хуурах. Хоббигоо бизнес болгож “Jack’s Coffee” шоп нээсэн.
Бүтээл:
“Боорцог ба сарнай”, “Автуус ба амьдрал” бичвэрийн түүвэр
Гадаад хэл:
Англи, солонгос, хятад
Гэр бүл:
Эхнэр, хүүхэдтэй.
“Ид шидийн орон” төслийг нэг жил хагасын өмнө санаачлаад эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн X хороонынутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын хэмжээнд хүчирхийлэл, утаа, гэр бүлийн стресс, ахуйн хэмжээнийхүчирхийллээрээ өндөр газруудын нэг Баянхошууны гэр хорооллын дунд Хүүхэд хамгаалал, хөгжлийн цогцолбортөвийн барилгыг эхлүүлсэн. Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгаалах байрны хүртээмж маш хомс. 24 ортой, 32 ортой ганц нэг газар байдаг. Тэгэхээр бид энэ дээр шийдлийг олсон.
Хүүхдийн хөгжлийн төв цэцэрлэгийн бага, дунд, ахлах ангитай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай ангитай. Дээрээс нь олон нийтийн номынсан, соён гэгээрүүлэх төв, эцэг эхчүүд, хөршүүд рүү хандсан хөтөлбөрүүдтэй. Хөгжлийн бэрхшээлтэй болонэнгийн хүүхэд ямар ч ялгаварлалгүйгээр хөгжих, хамгаалуулах, тоглож наадах боломжтой орчныг бүрдүүлэхээражиллаж байна.
Энэ төв маань зөвхөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийг хамгаалах бустомоор нь харсан. Цаашид ирээдүйгээ харвал ямартаа ч 10 жилийн дараа Улаанбаатар хотод хүүхэдхамгааллын дөрвөн том төвийг байгуулж, нийгмийн ажилтан, сэтгэл засалч хүмүүс нь хоорондоо байнгынхолбоотой, институт маягийн сургалттай, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг болно. Ингэснээр хүүхдээхаячихлаа, заазуурдчихаж, хазчихлаа, хөнөөсөн байна гэсэн аймшигт мэдээллийг өдөр тутмын хов жив шигсонсоод өнгөрдөг биш, тэр хэмжээнд очихоос сэргийлсэн системийг бий болгоно зорилготой байна.
МОНГОЛЧУУД ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ НЭГДЭЖ ЧАДСАН
Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг барьж буй гэр хорооллын хэсэг төвийн шугамд холбогдоогүй. Тиймээс гүнийхудаг гаргасан. Цэвэр усаа дотроосоо шийдээд, бохирын дэд бүтцийн маш том байгууламж барьчихаад байна. Энэ нь хоёр жилд нэг удаа соруулах том байгууламж. Хотын төвлөрсөн шугамд холбогдсон байшин ямарбайдгийг гэр хорооллын дунд үүсгэж байна. Уул руу өгссөн, гэр хорооллын дунд бүх зүйлийг шийдсэн төв манайд ховор.
Төвийг барих ажилд төрийн байгууллагын ямар нэгэн тусламж одоогоор үзүүлээгүй байна. Газархудалдан авахаас эхлээд өнөөдрийг хүртэл ард түмний хандив болон аж ахуйн нэгжүүдийн оролцоогоор хийжбайна. Компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гол ажлуудыг үнэ төлбөргүй хийж өгсөн. 15 сая төгрөгийнөртөгтэй худаг гаргах, мөн ийм өртөгтэй барилгын зураг төслийн ажлыг үнэгүй хийж өглөө.
Бохирын дэд бүтэцгээд 25 сая төгрөгөөр үнэлэгдсэн ажлыг 2.5 сая төгрөгт багтааж хийх жишээтэй. Мөнгөөр үнэлэгдэх мөртлөөүнэгүй хийгдсэн ажлууд олон байгаа. Цогцолборын нийт төсөв маань нэг тэрбум 100 сая төгрөг гэж гарсан. Үүнийтавны нэг орчим төсвийг бүрдүүлээд ажиллаж байна. Одоо баянхошууныхан хөдлөөд эхэлж байна. “Ах ньбагадаа Баянхошуунд өссөн. Миний дүү нар ингэж ажиллаж байгаад баяртай байна” гээд барилгын компанийнзахирал гурван сая төгрөгийн замаск өгч байх жишээтэй.
АНУ–д “Лантуун дохио” төрийн бус байгууллагынсалбар байдаг. Энэ байгууллагынхан хамгийн сүүлд ЭСЯ–нд томоохон арга хэмжээ зохиогоод 40 орчим саятөгрөгийг нэг л орой босгоод явуулж байна. Ард түмнийхээ хүчээр нэг сар 15 хоног болоход хоёр бригад нэг чөдөр тасрахгүйгээр ажиллаж байна. Хамгийн сүүлийн хандивын арга хэмжээ “Candy” байна. “Candy”-гээс 10 саятөгрөг дансанд ороод ирсэн. Баярлахаас аргагүй.
Одоогоор газар доорх дэд бүтцийн ажил дууссан. Суурьфундаментын ажлууд нэлээд сайн явсан. Мэдээж санхүүгийн хувьд амар биш. 270 орчим сая төгрөгийн бэлэнмөнгө болон барилгын материал, ажил гүйцэтгэлийн хандив босгоод үр дүн нь гарчихлаа. Хэн ч яваад очиходнүдэнд харагдахаар ажил хийгдсэн.
Монголчуудад муудалцах сэдэв олон бий. Гэхдээ хүүхдийн асуудал дээр нэгдчихдэг. Энэ нь их гоё. Хүүхэд дээрнэгдэж байна гэдэг Монголын ирээдүйн төлөө нэгдэж чадаж байна гэсэн үг. Бид тэр олон хүмүүсийн итгэлнайдварыг маш хариуцлагатайгаар бүтээн босгоход зүтгэж байгаа гүүр.
Илүү үр дүнд хүргэхийн төлөө ажиллажменежмент хийж байгаа л баг юм. Энэ бүр дээр Ганжавхлан, “Лантуун дохио”-гийн санаачилсан гэж яривал учирдутагдалтай. Энэ төслийг анх Солонгост байдаг Гүлсара эгч санаачилсан. Одоо ч Солонгост энэ төслийнхөөталаар маш их хөөцөлдөж байгаа хүн. АНУ–д ажиллаж амьдарч байгаа Ц.Дэлгэрцогт гээд залуу бий. Эдгээрхүмүүст маш их талархаж байна.
ӨӨРСДИЙГӨӨ БИТГИЙ ГОЛ. БИД ХИЙЖ ЧАДНА.
Бид цаашид том зүйл хийвэл тэртэй, тэргүй төр, засагтай хамтрах ёстой. Төрийн бус байгууллага төр, засгийнхийж чадахгүй байгааг шаардана, бодлогод нөлөөлнө. Хийж амжихгүй байгаа зүйлийг гэрээлэн гүйцэтгэх ажилбайдаг. Тэгэхээр бид шаардахаа ч шаардана, хамтрахаа ч хамтарна.
Харин бидний энэхүү үйл ажиллагаан дээртөр, засаг дэмжсэнгүй. Ялангуяа газрын асуудлаар. Гэхдээ чих нь дүлий, нүд нь сохор байгаа хүмүүс жаахан юмхараад, сонсоод ирэхээр онгойдог. Тэд одоо л онгойж эхэлж байна. Биднийг ийм хэмжээнд хүрч ажиллана гэжбодоогүй, мөрөөдөл ярьсан хүмүүс гэж харсан байж болно.
Бид хүүхдийнхээ төлөө өөрсдөө юм хийх цаг болсон. Сүүлийн 20 жилийг харахад гэр хороололд хүүхдийн төлөөхийсэн хоёр л байгууламж байдаг юм байна. Нэг нь олон улсын байгууллагын төв, нөгөөх нь сүм. Аль нь ч монголхүмүүс Монголынхоо төлөө хийгээгүй. Бид бусдаар тэжээлгээд явах ёстой хүмүүс биш. Бидэнд ч гар хөл, хүүхдээгэсэн сэтгэл зүрх байна. Тиймээс өөрсдөө хөдлөх цаг нь болсон.
Тэгээд ч энд олон хүн нэгдэж чадвал боломжгүйзүйл огт биш. Тавхан хоногт бид 10 сая төгрөгийн “Candy” цуглуулж чадлаа. Монголчууд тийм хүчтэй. Чихрээрфундамент цутгана гэж ярьсаар байгаад бид цутгачихсан. Тиймээс монголчууд өөдрөг баймаар байна. Өөрсдийгөө голмооргүй байна. Бид хийж чадна.
Эцэст нь хэлэхэд, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл нийгэмд өсгөхийн төлөө эхлүүлсэн хүүхэд хамгаалал, хөгжлийн төлөөх цогцолборыг барих ажилд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцох бүх хүнд энэ хаалга нээлттэй байгаа. Та оролцоогоо битгий хязгаарлаарай.
Эх сурвалж: Б.ЭНХЗАЯА