Өнөөдөр (2017.05.29) УИХ дахь МАН болон Ардчилсан намын бүлгүүд хуралдана. Ардчилсан намын бүлэг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд  хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх сурагтай байна. Ажлын хэсэг шалгалтаар гурван их наяд төгрөгийн алдагдал үүссэн хэмээн дүгнэсэн байгаа.

Арилжааны банктай байгуулсан своп, форвард хэлцлээс 1.7 их наяд төгрөгийн алдагдал үүссэн бол “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалтын бусаар ашигласан зэрэг зөрчлүүд илэрсэн гэж дээрх дүгнэлтэд дурдагдсан. Энэ асуудлыг өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэх гэнэ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн