АТГ 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

2017-05-29 10:291min0
АТГ

Авлигатай тэмцэх газар   өнгөрсөн долоо хоногт (2017.05.20-05.26) гэмт хэргийн шинжтэй есөн  гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн, 10 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 24 гомдол, мэдээллийг шалгаж байна.

Нийт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж таван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлжээ. Нэг хэргийг түдтгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Эх сурвалж:: АТГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй