Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.8 (11.2%) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа.

Тус салбарын нийт үйлдвэрлэлийн

  • 71.8 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар
  • Боловсруулах аж үйлдвэрийн салбар 21.3 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын үйлдвэрлэл 
  • Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж 6.9 хувийг эзэлж байна. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2019 онд өмнөх оноос чулуун нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, хайлуур жонш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 2.5-54.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, ус, ундаа, жүүс, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, шохой, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.7 хувиас 108.6 дахин өсжээ.

Зураг. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2019 оны эцсийн байдлаар

 Эндээс харвал тус салбарын борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны эцэст 20 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноосоо 9.8% өсжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн