Таны дотуур хувцас ямархуу вэ? Энэ бол үнэхээр эвгүй асуулт ч зөвхөн өөртөө хариулахад л болно. Тэгээд бүх зүйл тодорхой болно. Дотуур хувцас хувцасны дотор байдаг болохоор хэн ч харахгүй. Зөвхөн ойрын дотны хүмүүс тань л хардаг билээ. Гэтэл дотуур хувцас нь хүний амьдрал, хувь заяанд нөлөөлж, хүний өөртөө хэрхэн ханддагийг нууцхан бэлгэддэг.

Мөн бидний бүх нууцыг хадгалдаг дотоод ухамсрыг бэлгэддэг. Тэр ч бүү хэл өөрөө нуусан нууцыг тань ч илтгэдэг. Дотуур хувцас нь бидний амьдралаас юу хүлээж байдгийг өгүүлэгч. Харин бид хүлээснээ олж авдаг шүү дээ.

Нэгэн эмэгтэй гэнэт өтөлж эхэлжээ. Эрч хүч нь буурч, ажил төрөл нь урагшлахаа больж, шинэ санаа оноо ч гарахаа больж эхэлжээ. Нэгэн удаа нөхөр нь тоглоомоор “Чи одоо тэтгэврийн хөгшчүүдийн дотуур хувцас өмсдөг болжээ” гэж хэлж гэнэ. Үнэхээр ч энэ эмэгтэй өндөр суудалтай, бараг л өмд шиг дотуур хувцас өмсдөг болжээ. Бас хямд, биед эвтэйхэн даавуун битүү хөхний даруулга зүүдэг болсон аж. Тэр тав тух, дулаахан байдлыг хүсч, чамин тансаг гэсэн зүйлд мөнгөө зарахаас залхсан байж. Тэгээд ч хэн ч үүнийг нь харахгүй шүү дээ. Бас эвтэйхэн. Ухаалаг эмэгтэй удаан бодсоны эцэст ийм дотуур хувцсыг хамгаалалт болгон худалдан авч эхэлснээ ойлгожээ. Өөрийнхөө хүсэл сонирхлоос хамгаалах гэж тэр шүү дээ. Нөхөртэйгөө дотно харилцаанд орохоо болиод уджээ. Тэдний хооронд нандин гэх харилцаа үүсээгүй хэдэн жил болсон аж.

Гэхдээ тэр нөхрөөсөө сална гэвэл утгагүй хэрэг. Амьдрал нь тогтож, бүх зүйл тав тухтай, аятайхан болж ирж байхад… Зүгээр л энэ хүнтэй хамт амьдраад л насыг барах нь сайн хэрэг мэт. Яг төрсөн ахан дүүс мэт. Эмэгтэй нөхрөө ч хуурахыг хүсэхгүй байлаа. Тэрбээр өөрийгөө тортохоос ч залхаж, эмгэн болж эхэлжээ. Бие махбод нь ч ухамсраа дагаад өтөлж байв. Яг л дотуур хувцас тушаал өгч байгаа мэт. Дотуур хувцас бол бэлгэдэл. Харин бэлгэдэл нь бидэнд нөлөөлдөг.

Хамгийн дэгжин, үнэтэй хувцасны дотор тийм ч сайхан биш дотуур бус байж болно. Бүр уранхай ноорхой ч хувцас байж мэднэ. Нэгэн удаа торго, тансаг даавуун хувцсаар гангарсан нэгэн бүсгүй бүгчим вагонд ухаан алдан унаж, анхны тусламж үзүүлэхээр хувцсыг нь тайлтал ядуу ноорхой хүн ч ичмээр элдэгдэж урагдсан, сунасан дотуур хувцас өмссөн байжээ. Энэ эмэгтэй маш харамч хахир нэгэн байв. Гаднаа гяланцаг ч дотроо паланцаг гэгчээр гадна дэгжин ч сэтгэлдээ харамч, хорголоо тоолсон нэгэн байсан нь үүгээр ил болсон юм. Үргэлж харамлаж, хэмнэж амьдарсан тэрбээр жинхэнэ хайртайгаа ч учирч чадаагүй байна.

Дотуур хувцас хүний нууц бодол, санаа зоригийг илэрхийлдэг. Цэвэрхэн, шинэ, тийм ч хямд биш дотуур хувцас бол өөрийгөө хэвийн үнэлж явдаг нэгэн гэсэн үг. Заримдаа даруухан хувцаслалтын дараа романтик адал явдлыг хүсэмжилж байдгийг ч мөн дотуур хувцас илэрхийлдэг. Заримдаа хөнгөмсөг хувцаслалтын ард даруухан дотуур хувцас өмссөн байх нь цаад хүнийхээ жинхэнэ мөн чанарыг илтгэдэг.

By updown

One thought on “Дотуур хувцас бидний хувь заяанд хэрхэн нөлөөлдөг вэ?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн