Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд тус газрын улсын /ахлах/ байцаагчид, эргүүл хяналтын ажилтнууд байнгын хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”-ийн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой 04-34 УНЦ улсын дугаартай, тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн Б нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр барьсан 2 бодгаль идлэг шонхор шувуу, 3 бодгаль ногтруу шувуу тээвэрлэж явсныг илрүүлж ажиллалаа.
image
image
Дээрх зохих зөвшөөрөлгүйгээр идлэг шонхор шувуу барьсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул харъяаллын дагуу шалгуулахаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүллээ.
Хяналт шалгалт үргэлжилж байна.