БоловсролОнцлох мэдээ

“Teach & Tech 2k19” арга хэмжээ зохион байгуулагдана

Голомт банк нь тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мэдээллийн технологийн салбарт хүний нөөцийг бэлдэх, чадавхжуулах зорилгоор “ДИЖИТАЛ МЭРГЭЖИЛТЭН” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд оюутан залуус, сурагч, нийт Ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн багш нарт зориулан дараагийн арга хэмжээ болох “Teach & Tech 2k19” өдөрлөгийг зохион байгуулахаар Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар хамтран ажиллаж байна.

“Teach & Tech 2k19” өдөрлөг 2019 оны 10-р сарын 31-ний 09:00 цагт Corporate Convention Centre-т зохион байгуулагдах бөгөөд Дижитал шилжилтийн эрин үед Ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл технологийн багш нарт мэдээлэл өгөх, заах арга зүйн дотоодын төдийгүй дэлхий дахины туршлагыг хуваалцах, сүүлийн үеийн технологийн чиг хандлага болон Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Програмчлалын кодын сургалтын төвүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэх юм.

“Дижитал мэргэжилтэн” хөтөлбөр болон “Teach & Tech 2k19” өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://digitalexpert.golomtbank.com/ болон Дижитал мэргэжилтэн фэйсбүүк хуудсаар аваарай.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close