УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг ТЕГ баривчлан саатуулжээ

УБТЗ хуулийнхны анхааралд өртөөд эхэлжээ. Өчигдөр ТЕГ баривчилгаа явуулж УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг өөр нэгэн хүний хамт саатуулж, Ганц худагийн урьдчилан хорих 461-р ангид хорьжээ. Тэднийг ямар хэрэгт холбогдуулан саатуулсан нь тодорхойгүй байна.

Ж.Пунцаг УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогдсон бөгөөд нэр цэвэр нэгэн биш гэдгийг хэвлэлүүд мэдээлж байв.

Ж.Пунцаг гэж хэн бэ?

Тэр Цагдаагийн дээд сургууль төгссөн. 2002 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хүн зодож, танхайрсан хэргээр ял шийтгүүлж байжээ. Иргэн О.Уртнасангийн биед 2000 онд хүнд гэмтэл учруулсан, 2002 онд иргэн Ж.Шижир, Ш.Батнасан, М.Баясгалан нарт хүч, зэвсэг хэрэглэн танхайрсан түүнд шүүх  3 жилийн хорих ял оноон, тэнсэн авч суллагдсан.

Мөн Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа гүйцэтгэх ажлын тухай нууцыг задруулж, цагдаагийн ахлах дэслэгч цолоо хураалган ЦЕГ-ын даргын 2006.04.26-ны өдрийн №163 тоот тушаалаар “өөрийн хүсэлт”-ээр ажлаасаа халагдсан байна.

Үүний дараа тэр Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагцаар томилогдсон байх юм. Энэ үед буюу 2014 оны 10 дугаар сарын 2-нд “СИ АР ЖИ девелопмент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан таван сая төгрөг авсан хэрэгт АТГ хэрэг үүсгэн шалгаж байжээ.

Мөрдөн байцаалтын явцад 2006 оны 7,8 дугаар сард Монгол Улсад бизнес ангиллын визээр ирж ажил эрхэлж байгаад визний хугацааг хэтрүүлсэн 14 хятад иргэнийг хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан нь тогтоогдсон байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Пунцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 -д зааснаар 1,6 жил хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хассан байна.

5 thoughts on “УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг ТЕГ баривчлан саатуулжээ

  1. Нэргүй 2019-10-05 20:51 at 20:51

    Пунцаг хахуульд бол дуртай. Нэхсэн мөнгийг өгөөгүй болохоор манай компанид дарамт их учруулдаг байсан. Новшийн хүн шүү дээ

    Хариулах
    1. Зочин 2019-10-06 19:14 at 19:14

      Та нар андуурч бна маш сайн залууу өөрсдөө урдуур хойгуур нь гүйж хүн тамлаад араас нь ингэдгээ болих хэрэгтэй

      Хариулах
  2. Нэргүй 2019-10-06 19:24 at 19:24

    Тэгээд урдуур хойгуур нь гүйсэн хүмүүс ээ зодож шүүхээс ял авсан байх нь уу

    Хариулах
  3. Мөрөн 2019-10-07 11:36 at 11:36

    Одоо харьяатын дарга Мөрөнгийн хүн дээ Мөрөн гар рөлөө их хийнээ энэ хүнээр

    Хариулах
  4. mmm 2019-10-07 13:14 at 13:14

    turiin alban haagch bish zugeer l neg urvagch tagnuul baisiim bishuu

    Хариулах

Мөрөн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн