Энэ амралтын өдрүүдэд болох үйл явдлуудын тухай товч мэдээллийг хүргэж байна.
ЧИ НАД ШИГ ДУРЛАЖ ЧАДАХ УУ?
Хаана: Ulaanbaatar Palace
Хэзээ: 2019 оны аравдугаар сарын 04-05
Тасалбарын үнэ: 80,000₮, 40,000₮, 20,000₮
“Никитон” хамтлагийн хөгжимчин, Пентотоник наадмын таван удаагийн шагналт ая зохиогч, продюсер Д.Өлзий-Оршихын уран бүтээлийн амьд тоглолт.
“АЛИМ” ҮГГҮЙ ХӨГЖИМТ ЖҮЖИГ
Хаана: Бүтээлч Бамбүү – Чойжин Сүитс
Хэзээ: 2019 оны аравдугаар сарын 05, 13
Тасалбарын үнэ: 15,000₮
Бамбүү театрын дөрөв дэх, гурваас дээш настай хүүхдүүдэд зориулсан жүжиг
“ГАЛЗУУ ХОТ” ШОУ ДРАМ
Хаана: Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөө
Хэзээ: 2019 оны аравдугаар сарын 04-06. 19:00 цагаас
Тасалбарын үнэ: 18,000₮, 15,000₮
“Мөрөөдлийн театр”-ийн 2019 оны намар цагийн хөшиг нээлт тоглолт. 18-аас дээш насныханд зориулсан.
“УС” ХҮҮХДИЙН ОРОЛЦООТ ЖҮЖИГ
Хаана: Бүтээлч Бамбүү – Чойжин Сүитс
Хэзээ: 2019 оны аравдугаар сарын 05
Тасалбарын үнэ: Хүүхэд (нэг том хүн үнэгүй) 20,000₮
ОХУ-ын Первый театрын найруулагч Юрий Устюговын “Вода” буюу “Ус” жүжгийг Бамбүү театр албан ёсны эрхтэйгээр 1-4 насны хүүхдүүдэд зориулан тоглох юм. Уг жүжгийг нэг удаадаа 15 хүүхэд үзэх боломжтой аж.
ЖАРГАЛТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ
Хаана: Соёлын төв өргөө
Хэзээ: 2019 оны аравдугаар сарын 05-07
Тасалбарын үнэ: 16,000₮
Инээдмийн, энтертайнмент шоу тоглолт.
“ENCOUNTERS” БУЮУ “УЧРАЛ”
Хаана: ASEM ger
Хэзээ: 2019 оны аравдугаар сарын 05
Тасалбарын үнэ: 80,000₮, 60,000₮, 40,000₮
Мэргэжлийн болон тэргэнцэртэй 8 бүжигчин оролцсон Контемпорари бүжгийн тоглолт.
“ХӨХӨӨ НАМЖИЛ” Л.МӨРДОРЖ
Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Хэзээ: 2019 оны аравдугаар сарын 05-06
Тасалбарын үнэ: 30,000₮, 20,000₮, 10,000₮
“Хөхөө Намжил” хэмээх домог-дуурь.
БАЯНЗҮРХ ХАЙРХАНЫ ХИШИГ БАРИЛДААН
Хаана: Монгол бөхийн өргөө
Хэзээ: 2019 оны аравдугаар сарын 06, 14:00 цагт
Тасалбарын үнэ: 15,000₮
“Бридж групп”-ийн нэрэмжит “Баянзүрх хайрханы хишиг” Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан
“EDUCATION FIRST” ФОРУМ
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Хэзээ: 2019 оны аравдугаар сарын 05. 10:00 цагт
Тасалбарын үнэ: Үнэгүй буюу нээлттэй
Монголд анх удаа дөрвөн хэл дээр зохиогдож буй боловсролын форум.