Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газар Хил хамгаалах Ерөнхий газрын 0108 дугаар ангид мэдэгдэл хүргүүлжээ. Үүнд, автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигч, ачаа тээврийн орох, гарах хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах, Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг арилгуулах шаардлагыг тавьжээ.
Монгол Улсын нэр бүхий иргэд Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх талаар урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдан орж ирсэн байна.
Мөн явганаар Монгол Улсын хил нэвтэрсэн аж. Эдгээр хууль бус үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг холбогдох байгууллагуудад тавьжээ.