Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газар Хил хамгаалах Ерөнхий газрын 0108 дугаар ангид мэдэгдэл хүргүүлжээ. Үүнд, автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигч, ачаа тээврийн орох, гарах хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах, Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг арилгуулах шаардлагыг тавьжээ. Монгол Улсын нэр бүхий иргэд Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх талаар урьдчилан үгсэн тохиролцож […]