Ялалтын баярын парадын үеэр Москвагийн тэнгэрийг 10 000 салют чимнэ гэж Оросын БХЯ мэдэгдлээ. Арван минутын дотор салютын 72 төхөөрөмж, 18 их буугаар 30 удаа буудалт хийнэ гэж яамны албан ёсны портал мэдээлжээ. Баярын буудлага Москвагийн цагаар оройн 22:00 цагт болно. Буудлагын техникуудыг Москвагийн 16 хэсэгт байрлуулах аж. Өнөөдөр Москвагийн цагаар 10,00 цагт Улаан талбайд эхлэх Ялалтын парадад 10 000 гаруй цэргийн албан хаагч, 114 техникийн нэгж, 72 онгоц болон нисдэг тэрэг оролцох юм.
М.ЭРДЭС