- Баянгол дүүрэг, 1-р хороо Төмөр замын саадын ар талын туслах авто замыг дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 2019 оны 09-р сарын 27-ны 23:00 цагаас – 2019 оны 09-р сарын 28-ны 08:00 цагийн хооронд хааж, дулааны шугам шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
2. Баянзүрх дүүрэг, 19-р хороо, Саруул тэнгэр хорооллын урд хэсгийн 0,3 км авто замыг 2019 оны 09-р сарын 28-ны 23:00 цагаас 2019 оны 09-р сарын 29-ний 07:00 цагийн хооронд хааж, борооны ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэнэ.
3. Баянзүрх дүүрэг, Монелийн уулзварын авто замыг 2019 оны 09-р сарын 28-ны 23:00 цагаас 2019 оны 09-р сарын 29-ний 07:00 цаг хооронд хааж, дулааны шугам шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ.
4. Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо буюу Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг 2019.09.28-ны 23:00- 2019.09.29-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хаана. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд Хувьсгалчдын гудамжны автозамыг сэтэлгээ хийж, гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэх юм.
Иймд иргэд зорчигчид та бүхэн дурдсан хугацаануудад түр замаар болон бусад замаар зорчино уу.