МЭХ: Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2019-09-28 09:051min0
0

Ахмадын баярыг тохиолдуулан МЭХ-ны ажлын албанд ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 95 жилийн түүхтэй МЭХ-ны үйл ажиллагааг таслалгүй Монголын эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан ахмадууддаа баярлаж буйгаа илэрхийлээд хамтдаа 100 жилийн ойгоо угтахын ерөөл өргөлөө.

Харин ахмад ажилчид МЭХ-нд ажиллаж байсан үеэ дурсахын сацуу сайн туршлагаасаа хуваалцаж, үнэтэй зөвлөгөө, урмын үг хайрлан, хийж хэрэгжүүлж буй бүхий л ажлыг нь дэмжихээ илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй