Сүхбаатар дүүргийн Засаг даргын санаачилгаар 2017 оноос эхлэн нийслэлд анхлан хэрэгжүүлж эхэлсэн “Хөдөлгөөнт оффис” даваа гарагаас эхлэн 1-20 дугаар хороонд ажиллана. Гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэ удаагийн “Хөдөлгөөнт оффис”-ын бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээ эрхлэгч байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд иргэдэд хийж хэрэгжүүлж байгаа ажил, төрийн үйлчилгээний талаар мэдээллийг хүргэхээс гадна иргэдийн санал, хүсэлтэд газар дээр нь хариу өгч ажиллах юм.
Төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод мэдээлэх, алслагдсан гэр хороодын иргэдэд үйлчилгээг ойртуулахзорилготой “Хөдөлгөөнт оффис”-ын эхний хагас жилийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр нараар ахлуусан хоёр баг хороодод ажилласан. Энэ үеэр 1-20 дугаар хорооны 1244 иргэн хамрагдаж, 244 иргэн амаар, 145 иргэн бичгээр санал хүсэлтээ илэрхийлсний 286-г газар дээр нь хариу өгч, 87 санал хүсэлтэд эргэж хариу өгөхөөр тусгай төлөвлөгөө гарган холбогдох хэлтэс, нэгжүүдэд хариуцуулан энэ оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуг авч нэгтгэн хороодоор дамжуулан иргэдэд хүргүүлж ажилласан байна.