Н.Мөнхбат: Хэрэв Э.Сумъяаг ДАШТ-д явуулах юм бол би шууд амиа хорлоно

Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр II багийн иргэн С.Наранчимэг өнөөдөр (2019.09.09) сэтгүүлчдэд хандлаа. Түүний охин А.Пүрэвтунгалаг энэ жил Чөлөөт бөхийн залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах батламж авчээ. Гэвч эмчийн магадлагаагаар хасагдахаар болсон байна.

Энэ талаар С.Наранчимэг цааш ярихдаа “Охин маань 13 наснаасаа хойш өдийг хүртэл энэ спортоор хичээллэж, их сургуульд ч оролгүй бөхдөө үнэнч явсан. Эмчийн магадлагааны тухайд, есдүгээр сарын 3-нд үзүүлээд 4-нд акт бичигдчихэж байгаа юм. ДАШТ 17-нд болно. 12-нд Монголын баг тамирчид явна. Гэтэл 7 хоногийн гэж байсан акт нь 14 хоногийнх болчисон. Би өчигдөр ахлах дасгалжуулагчтай нь уулзлаа. Б.Баттулга гэдэг дасгалжуулагч 14 хоногийн тамгагүй актыг надад үзүүлсэн. Сая н.Насанбат эмчтэй нь уулзахад 7 хоногийн акт байх ёстой гэсэн. Харин би 14 хоногийн акт байна, таны тамга тэмдэг ч алга байсан гэж хэлсэн. 4-нд акт бичсэн, 5-нд шинжилгээг нь хийлгэхэд хариунууд нь эрүүл гарсан. Хатиг нь эдгэчихсэн, сорьц нь эрүүл гарсаар байхад яагаад явуулахгүй байгаа юм бэ гэхэд үүнийг бөхийн холбоо шийдэх асуудал гээд би үлдээчихсэн гэдгээ эмч хэлсэн.

А.Баттулга дасгалжуулагч миний охиныг ирээдүйтэй сайн тамирчин гэж хэлсэн ч, Э.Сумъяа гавъяатын нэр явчихсан учраас гавъяатаа олимпын эрх аваасай гээд залбираад байж бай гэсэн. Эрх авсан хүүхэд нь эрүүл байна. Харин сэтгэл санааны маш хүнд дарамтад байна” гэлээ.

Мөн дараа нь М.Пүрэвтунгалагийн аав Н.Мөнхбат хэлсэн үгэндээ “А.Баттулга Э.Сумъяагаа шахах гээд Миний хүүхдийг тэмцээнээс хасч байгаа юм. Миний хүүхдийг янз бүрээр дарамталсан. Өчигдөр А.Баттулгад охины бүх шинжилгээ эрүүл гарсан гэж хэлэхэд, бэлтгэл нь хангагдаагүй гэсэн тайлбар тавьж байна. Бэлтгэлийг нь хангах ёстой хүн бол Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Баттулга шүү дээ. Гэтэл шахаад байгаа Э.Сумъяа нь улсын аваргын тэмцээнээс хасагдсан, хамгийн сүүлд орсон. Миний хүүхдийг А.Баттулга дарамталсан байна, наймаалцсан байна, солио хийсэн байна. Миний хүүхэд 53 кг-ын жинд явах байсан, одоо явахгүй нь тодорхой болсон. Би одоо өлсгөлөн зарлаад ч хамаагүй хүүхдийнхээ төлөө тэмцэнэ. Би энэ 53кг-ын батламжаар Э.Сумъяаг явуулахгүй. Монгол Улс нойллуулаг, хамаагүй. Э.Сумъяа  чамайг би үхсэн ч явуулахгүй. Амиараа дэнчин тавиад явуулахгүй шүү. Би эцэг хүний үүргээ биелүүлж байна за юу. Би хүүхдийнхээ төлөө өлсгөлөн зарлаад үхсэн ч бэлэн байна. Би малчин хүн. Амьжиргааныхаа хэдэн малыг хаячихаад хүүхдийнхээ төлөө энд ирсэн. Э.Сумъяа, н.Насанбат эмч, А.Баттулга гуравтай хариуцлага тооцно. Д.Сумъяабазар сайд аа, аварга аа! Та бөх хүн юм бол ийм улсуудаа авч хаяаач ээ. Хэрэв Э.Сумъяаг явуулах юм бол би шууд амиа хорлоно” хэмээн нулимс унаган хатуухан хэлж байлаа.

Хурлын төгсгөлд М.Пүрэвтунгалаг сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа. Тухайлбал Э.Сумъяа өөрийг нь яаж дарамталж байсан тухай асуухад “Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон л доо. Бэлтгэлийн дараа тулах гэсэн чинь намайг зогсоож байгаад “Чи битгий хүний өмнүүр арсалдаад байгаарай” гэж хэлсэн. Тэгэхээр чинь би яаж бэлтгэл хийх вэ дээ. Би таван жил С.Мөнхтулга багштайгаа бэлтгэл хийж байгаад улсын аваргад түрүүлээд улсын шигшээ дээр анх удаа бэлтгэл хийж байна. Анх удаа хийж байгаа мөртлөө сэтгэл санаа жоохон тийм л байна” гэлээ.

Тэрээр ДАШТ-ийн эрх авсаныг батлах зураг бүхий Буяндэлгэр Батбаярын цахим постыг хэвлэмэл бадлаар сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Түүн дээр “Женко клубийн баг тамирчид арван жинд өрсөлдөж 10-уулаа медаль авсанаас дөрөв нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрхээ авав” гэжээ.

 

2 thoughts on “Н.Мөнхбат: Хэрэв Э.Сумъяаг ДАШТ-д явуулах юм бол би шууд амиа хорлоно

  1. zochin 2019-09-10 08:45 at 08:45

    mgl d deg juram huuli es gej bna uu duraaraa durgisan ork uudaar dvvrchee

    Хариулах
  2. Нэргүй 2019-09-11 09:48 at 09:48

    Юун үхэж хатах вэ монголын тамирчид минь ес жудаг хатуужил хаачив уйлж унжлаа нэгнээ дийлэх гэж үнэгүйдсэн амь бэ ичиж зовооч хэн чадалтай чадвартай илүү ухаантай нь олимпд хүч үзэхээс эрх авсан болгон явахгүй шүүдээ бяр байлаа гээд ухаан муутай бол амжилт гаргахгүй толгойгоо ажлуул гэхээр толгойгоо сэгсэрсэн гэдэгтэй адил жаахан ухаантай бай дүү Сумьяагаа явуул

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн