БНХАУ-ын хамгийн том агаарын тээврийн компани “Air China” энэ сарын 12-ноос Улаанбаатар – Хөх хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ гэж “China Daily” мэдээллээ.
Долоо хоногт хоёр удаа буюу мягмар, ням гаригт хийгдэх нислэгт “Boeing 737-800” маркийн онгоц үйлчилнэ гэж “Air China” компани мэдээлжээ.