СЕХ Н.Энхбаяр, Х.Баттулга хоёрыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлах уу?

[starbox]

Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Өнгөрч яваа долоо хоногийн эхний өдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдөр тохиож МҮЭХ УИХ, Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг шаардав. Жагсаал цуглаанаар эхэлсэн долоо хоногт бие даасан цөөнгүй сэдэв олны анхаарлыг татлаа. Тэдний нэг нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудал. Тавдугаар сарын 3-нд тохиосон энэ өдөр байр сууриа илэрхийлсэн улс төр, нийгмийн төлөөллүүд Зөрчлийн тухай хуулийн төсөлд санааныхаа зоргоор заалт оруулахыг хичээсэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүслийг шүүмжлэхээ мартсангүй.

УИХ Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар бүх ард түмнээс санал асууна:  Долоо хоногийн хамгийн их анхаарал татсан асуудлын нэг нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын өмнөтгөл болон зохион байгуулагдсан анхдугаар зөвлөлдөх уулзалтын үр дүн. Үндэсний статистикийн хороо анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг хураангуйлж УИХ дарга болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд зөвлөмж хүргүүлээд байна. Үүнд засаглалын хямралын гол шалтгаан хэмээн яригддаг цөөнгүй сэдвийн талаар оролцогчдын гаргасан байр суурийг багтаажээ.

Тухайлбал, УИХ болон Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангахын тулд Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд томилж, чөлөөлдөг болох, Засгийн газрын бүрэлдэхүүн, яамдын нэрийг Үндсэн хуульд бичиж баталгаажуулах асуудлыг уулзалтад оролцогчид дэмжсэн. Харин Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлалт хийх асуудлыг тал талаас нь бодож шийдэх ёстой гэсэн бол Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаанд УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүн нэг удаа сонгох зохицуулалтыг хийвэл ямар вэ гэсэн асуудалд зөвлөлдөх уулзалтад оролцогчид дундаж байр суурь илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн УИХ Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар бүх ард түмнээс санал асуухаар болж байна. Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд товлогдсон. Харин УИХ-д санал асуулгад бэлтгэх нэг сарын хугацаа л үлдэж байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо: Долоо хоногийн бямба (2017.05.06) гариг гэхэд улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. Ирж яваа сонгуулийн ялагчыг таамаглахаас өмнө олон нийт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших улстөрчийг сонирхон ажиж байсан юм.

МАН-ын Бага хуралд тус намын Удирдах зөвлөл У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, М.Энхболд нарын нэрийг дэвшүүлсэн ч У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нар нэрээ татаж өрсөлдөөн М.Энхболд, Ц.Нямдорж нарын дунд явагдаж, М.Энхболд Бага хурлын гишүүдийн 85 орчим хувийн саналыг авав.

АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийн төлөөх марафон Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Н.Алтанхуяг нарын дунд өрнөж Х.Баттулга ялж, намын наймдугаар Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар албан ёсоор Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авлаа. МАХН-ын тухайд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон.

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 17-ны өдөр олон нийтэд зарлаж, 27-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Ирэх даваа гаригаас эхлэн хэвлэл болон иргэдийн анхаарал СЕХ руу төвлөрөх бололтой. Тэдний зүгээс тавьж байгаа “Төмөр замын төслөөс хөрөнгө мөнгө ашигласан гэх хэргээр шалгагдаж байсан Х.Баттулга болон өмнө нь ял эдэлж байсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны нэр дэвшигч мөн гэж үзэх үү, үгүй юу” гэсэн асуултад Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор хариулт өгөх юм. Тодруулбал, тус газраас олгох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд олгох үнэмлэх нь энэ асуултын эцсийн хариу байх юм.

Рио Тинто ОУВС-гийн хөтөлбөрийг гацаав: Засгийн газрын ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах төсөлд гацаа үүсэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан 2017 оны Төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолд Монгол улсын уул уурхайн ордуудад үйл ажиллагаа явуулдаг компаниудын мөнгөн гүйлгээний нэг хэсгийг Монголын банкуудаар хийхээр болсон. Гэвч Оюутолгойд үйл ажиллагаа явуулдаг “Рио Тинто” ОУВС-д гомдол гаргаж энэ заалтыг хүчингүй болгох алхамыг хийлээ.

Төрийн алба аврагдах эсэхийг хэлэлцэж байна: Улс оронд өрнөсөн анхаарал татсан олон тод үйл явдлын ард бүдгэрч үлдэх магадлалтай нэгэн хуулийн төслийг парламент өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэлэлцэж байна. Энэ бол Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Монгол төрийн дархлааг сулруулж, улс төрийн намуудын нэр хүндийг унагаж байгаа гол асуудлын нэг нь томилгоо. Томилгоо нэрийн дор албан тушаалыг бялуу болгон түгээж, төрийн хариуцлагатай удирдах албан тушаалд шаардлага хангаагүй хүмүүсийг томилж, мэдлэг, туршлагатай мэргэшсэн албан хаагчдын ажлаас нь чөлөөлдөг энэ гаж үзэгдлийг зогсоох хуулийн төслийг уг нь хэвлэл болон нийгэм чихнийхээ хажуугаар өнгөрөөж боломгүй.

Авилга, албан тушаалын гэмт хэргүүд: Ашигтай, ашиггүй ажилладаг гэсэн маргааны бай болж ирсэн нийтийн тээврийн салбарын мэдээ өнгөрөгч долоо хоногт мөн л анхаарал татав. Цахим картын хэрэглээнд шилжээд сар гаруй болж байгаа энэ салбарын нэг сарын орлого 1.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний 929 автобус ажилладаг ба өдөрт 600 мянга зорчигч тээвэрлэдэг байна. Салбарын орлогын нэмэгдэл нь өөрөө “өмнө нь ор сураггүй байсан мөнгө хаашаа урсдаг байсан юм бол” гэсэн асуултыг дагуулж эхэллээ. Өмчийн хууль бус ашиглалтыг тойрсон бас нэг хэрэг эндээс үүсэж магадгүй юм.

Авилга, албан тушаалын гэмт хэргийн тухайд энэ төрлийн хэргийг тусгайлан шалгадаг АТГ Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч асан Т.Дорждэрэм болон Сүхбаатар аймгийн орон нутгийн өмчит “Дөрвөлж” компанийн захирал Ц.Алтансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

8 thoughts on “СЕХ Н.Энхбаяр, Х.Баттулга хоёрыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлах уу?

  1. Нэргүй 2017-05-07 14:30 at 14:30

    Enhbayr n arai deer bh shvv Battulag bol jinhen hornii ezen hulgaich shvv de nariin yarbal Elbegdorjijn oroison dugui. M.Enhbold bvvr hereggvi hvn jinhen hulgaich gazarijn nainaachin. Odoo bvvr Mongol orniig min zarchaad ybaad ogchih buzar tiim bolhoor Battukag Enhbold 2r vnendee hereggvi shvv manaihasn

    Хариулах
  2. bauar 2017-05-07 14:43 at 14:43

    ard tumnii songolt baihad songuuliin horoo yamar rrhtei gej iim buzar zuil hiih be enhbayar battulgiig demjij bna. enhbold ugaasaa muu mongoliin toloo stegelgui in nuuren deer in todoos tod bna.

    Хариулах
  3. Иргэн 2017-05-07 19:08 at 19:08

    АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АВИЛГЫГ ЗОГСООЖ ХҮЧРЭХ БОЛОВ УУ. ТӨР ЗАСГААР ДҮҮРЭН ШАВЬ НАР НЬ БУЖИГНАЖ БАЙГАА. УРЬДАХААСАА ИХИЙГ ӨГЧИХВӨЛ УЯРААД Л ЯВЧИХНА. ГАРЫН ШАВЬ ШИЙЛЭГДАМБА НЬ ДЭРГЭДЭЭС НЬ ГАРДУУЛЧИХААД БГАА. ГАРААД ӨРШӨӨХ БАЙХОО…ХУУЧИН ТЛРХОНД ШИНЭ ДАРС ЭСГЭЖ БОЛДОГГҮЙ. ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ЧАДАР БАЙХОО

    Хариулах
  4. Иргэн 2017-05-07 19:55 at 19:55

    Ганц Энхболд дарга маань дэвшээсэй… Тэр орон гаран Энхбаяр лав хэрэггүй….

    Хариулах
  5. Иргэн 2017-05-07 19:58 at 19:58

    Энхбаярыг арай дээр гэж бгаа хүнийг би ном унш, хааяа ч билээ толгой доторх усаа сэгсэрч гэж хэлмээр бна. Ийм л өрөвдөлтэй төөрөлдчихсөн иргэдтэй улс хол явнааааааа

    Хариулах
  6. Ard 2017-05-08 14:42 at 14:42

    Chi bitgii huts za

    Хариулах
  7. Нэргүй 2017-05-08 14:45 at 14:45

    Enhbayar babbulga 2bolj bna hennich yahabdee

    Хариулах
  8. Нэргүй 2018-04-29 14:11 at 14:11

    enxbauar tom uls torcn lider

    Хариулах

bauar-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн