Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл үргэлжилж байна

2017-05-07 13:47
negdureeg angi

Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2017-2018 оны хичээлийн жилд суралцах хүүхдүүдийн бүртгэл явагдаж байна. Ирэх хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 32.600 гаруй хүүхэд элсэх аж. Дөрөвдүгээр сарын 26-наас эхэлсэн бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусах бөгөөд нийт элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулах гэнэ.

Мөн нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс  2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн хүүхдийг элсүүлнэ. 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн таван настай хүүхдийг бүртгэхгүй. Хүүхдээс элсэлтийн шалгалт, хураамж бусад төлбөр авахгүй.

Нэгдүгээр ангид эслэх хүүхдүүд дараах материалыг бүрдүүлнэ.

  • Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь болон хуулбар
  • 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
  • Шаардлагатай тохиолдолд  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ. Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилэх юм байна.