УИХ-ын ээлжит бус чуулган Даваа гаригаас эхлэн хуралдах ёстой байсан ч ирц хүрэхгүй шалтгаанаар хойшлоод байсан. Өнөөдөр 10.00 цагт эхлэхээр зарлагдсан УИХ-ын чуулган 12.00 цаг өнгөрч эхэлсэн ч УИХ-ын чуулганы танхимд урьд өмнө үзэгдэж байгаагүй техникийн саатал гарлаа.

Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх ёстой бөгөөд чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг уншиж дууссаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэх, санал гаргах гишүүдийн нэрсийг бүртгэлээ.

Үүний дараа УИХ-ын дарга үг хэлэх гишүүдэд эрх олгохоор чуулганы танхим дахь микрофоныг нээхэд заалны бүх дуу өсгөгч зэрэг ажиллаж, гишүүдийг гайхшийг төрүүллээ.

УИХ-ын гишүүдийн зарим нь энэ явдлыг Үндсэн хуулийг хэлэлцэхээр бэлтгэх үед гаргаж байгаа санаатай үйл ажиллагаа гэдгээ хэлж байсан бол зарим нь чуулганы танхимын дуу өсгөгчийг хэвийн ажилладаг болсны дараа, үдээс хойш дахин эхлүүлэх нь зөв гэцгээж байв.

АН-ын гишүүн Д.Эрдэнэбат гэхэд “Чуулганаа эхлүүлье, танай намынхныг зунжингаа хүлээсэн шүү” гэсэн бол зарим гишүүд УИХ-ын дарга аа, энэ асуудлыг шийдээч ээ, яагаад чуулганы танхимын микрофоны хэвийн ажиллагаа гэнэт доголдов гэсэн асуудлыг тавьсан юм.

Гишүүдийн янз бүрийн асуултад ээрэгдсэн УИХ-ын дарга Г.Занданшатар харин “Энэ бол санаатай хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн хэлж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт тойрсон асуудал өнгөрсөн хавраас улс төр орчимд анхаарлын төвд байсаар ирсэн. Гэхдээ хуульд оруулахаар зэхсэн саналуудаас бусад зөвшилцөл тойрсон зөрүүтэй байр сууриуд олон нийтэд тодорхой болоогүй байгаа.

Ээлжит бус чуулганы хуралдааны эхний үйл явцаас харахад маргаантай, зөрүүтэй саналууд, хуулийг батлана, батлахгүй гэсэн үзэл бодлууд нэлээд их байгаа. Гишүүд тэдгээр асуудлаа хурдан ярьж цэгцлэх, нөгөө талдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийн анхааралд өртөж, хувийн поп шоугаа хийхээр нэлээн яарч байгаа бололтой.

By updown

2 thoughts on “Чуулганы танхимд гарсан техникийн доголдлыг УИХ-ын дарга санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэв”
  1. Монгол төрийн дээд байгууллага удирдаж байгаа хүн ингээд сууж байна гэдэг инээдтэй эмгэнэлтэй бас гутамшигтай юмаа даа хөөрхий

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн